Фэйсбүүк гэр бүл салалтад нөлөөлж байна
Саяхан олон улсын судалгаагаар гэр бүл салалтын тавны нэг нь фэйсбүүкийн “Нүүр ном”-оос шалтгаалж байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хартай эхнэр, нөхөртэй бол танихгүй залуугийн, сайхан бүсгүйн зурагт лайк дарж, сэтгэгдэл бичих хатуу хориотой гэсэн үг. “Нүүр ном”-д нэгэн аймшигтай сул тал бий. Тэр бол цахим гэмт хэрэг. Зөвхөн фэйсбүүк гэлтгүй бусад сүлжээ ч үүнд хамаатай. Өөрөөр хэлбэл, асар том хязгааргүй орон зайд өөрсдийн мэдээллээ түгээж байгаагаа ойлгохгүй нь түгээмэл.
Хэнтэй найзалснаа шүүж хардаггүй, өөрийнхөө мэдээллийн нууцлалыг шалгадаггүй. Ихэнх хүний профайл нээлттэй тохиргоотой. 5000 найзаас гадна дэлхий даяар байгаа бүх фэйсбүүк хэрэглэгч түүний өөрийн, гэр бүлийн, үр хүүхдийн нандин зургууд, хувийн мэдээллүүдийг хараад сууж байдгийг мэддэггүй. Тиймээс “Нүүр ном”-ыг аюулгуй ашиглахын тулд ядаж л тохиргоогоо “Only friends” болгож өөрчлөх хэрэгтэйг судлаачид анхааруулжээ.