Хамгийн ядуу Ерөнхийлөгчийн машиныг сая ам.доллараар үнэлжээ

2014 оны 11 сарын 11

Уругвайн Ерөн хийлөгч Хосе Му хика маш энгийн амьдралын хэв маяг тай гэдгээрээ бу сад улсын Төрийн тэр гүүнүүдээс ялгар даг. Харин саяхан Арабын нэгэн шейх түүний унадаг 1987 онд үйлдвэрлэсэн цэн хэр өнгийн “Цох” (Volkswagen Beetle) загварын машиныг нэг сая ам.доллараар худалдан авах санал тавьсан байна. Түүнд энэ саналыг Боливид өнгөрсөн зургадугаар сард болсон “77-ийн бүлэг дээр нэмэх нь Хятад” нэртэй уулзалтын үеэр тавьсан гэнэ. Ерөнхийлөгч машинаа худалдсан тохиолдолд олсон орлогоо ядууст туслах Plan Juntos хэмээх санд хандивлана гэдгээ мэдэгджээ. Тэрбээр цалингийнхаа 90 хувийг тус санд тогтмол шилжүүлээд цэцэг тариалдаг аж ахуйгаа эрхлэн энгийн фермерийн хэв маягаар амьдардаг аж. Төрийн тэргүүний хувьд Хосе Мухика 250 мянган песо (12500 ам.доллар) авдгаас гадна хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “цох” автомашинаа 70 мянган песо (2850 ам.доллар) хэмээн үнэлжээ. Энэ онд тэрбээр өөрийн хөрөнгийг нийт 322 883 ам.доллар хэмээн мэдүүлсэн байна. Уругвай дахь Мексикийн Элчин сайд 2013 онд түүний автомашиныг дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй цоо шинэ 10 автомашинаар солих санал тавьсан гэдэг. Түүнээс гадна автомашиныг нь буяны санд хандив өргөх зорилгоор дуудлага худалдаанд оруулахад нь туслахаа амлажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11760
0 эможи
keyboard_arrow_up