Скандал: Топ модель Д.Пүрэвсүрэн
Охиноороо шахуу байхдаа охинтой болсон нь
Арван жилийн ширээг орхиод удаагүй байхдаа алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа “алтны магнат” Ц.Мянганбаярын гэргий болж халуун шуугиан тарьж байсан цаг саяхан мэт санагдана.
Эгэл жирийн айлын отгон охин, зүс царай, бие хаагаараа хэрийн хүнийг урдаа гишгүүлэхгүй түүнийг тийм бага жаахандаа ийм сонголт хийхэд гайхаж, хачирхах хүн олон байсан билээ. Амраг хүүхнүүдийн явдлаараа дээдсийн хүрээнд цуутай, үе мултарсан ахимаг эрийн цайг чанаж, хүүхдийг нь төрүүлэх шаардлага Пүүжээд байсан ч юм уу, үгүй ч юм уу. Мөнгө хөрөнгө гэж л ийм хүчтэй эд байдаг гэлтэй.
Өмнө нь хэд хэдэн бүсгүйтэй гэр бүл болж хэд хэдэн охинтой байсан хүүхнүүдийн эрлэг Мянгаа Пүүжээг топ болгосон даруйдаа л хаясан гэж болно. Ийн арван жилийн ширээнээс босож амжаагүй шахам байхдаа айл гэрийн эзэгтэй болж, дээд сургууль төгсөөгүй байхдаа охинтой болсон Пүүжээ хэзээ ч гандан буураагүй билээ. Анхны нөхөр Ц.Мянганбаяраас салахдаа гурван өрөө байр авч, охиноо өөрөө өсгөж буй.
Жинхэнэ халуун хайрын эзэн нь
Нэг л өдөр охиныхоо аавыг ард түмний мисс Д.Ариунцэцэгт алдсанаар Пүүжээ ангийнхаа залуугаас авахуулаад сүүлд төрийн түшээтэй хүртэл учир ургуулсан дуулиан шуугиантай амьдрал туулж ирсэн.
Залуу хүнээс л гарч болох зоримог, ээдрээтэй, эрчимтэй амьдралыг наснаасаа эрт үзэж туулсан топ моделийн 2 дахь цуутай амраг нь “Хархорин” захын босс Пүрэвдорж хэмээх эрхмийн хүү П.Цэгцбаатар байсан билээ. Нэг л өдөр Пүүжээгийн залуу гэгдсээр хэвлэлийнхний анхаарлын төвд орж ирсэн энэ эр од болохын орь хүслэн дүүрэн залуу эр.
Энд тэндэхийн арга хэмжээ, хүлээн авалтуудыг алгасахыг хүсдэггүй тэрбээр өмнө нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хоёр дахь эхнэр буюу Мандухайн анхны нөхөр, охины аав. Олны хараанд өртөх тун ч дуртай П.Цэгцбаатар олны өмнө хайрт бүсгүйнхээ хамрыг цөм цохих хүртлээ хайрын романсаа дуулиантай хэлхсэн он жилүүд бас ч гэж цөөн бус. Пүүжээгийн жинхэнэ залуу насны халуун хайрын эзэн П.Цэгцбаатар өдгөө гоонь эрийн амьдралаар амьдарч байгаа хэдий ч байсхийж байгаад ганц бие бүсгүйчүүдтэй орооцолдчихсон явдаг. Олон жил хамтдаа амьдарч залуу насны хайрын түүхээ бичилцсэн ч тэд хүүхэдтэй болж амжаагүй билээ. Нэг салсан нийлсэн гэсэн нэрийн дор хэдэн жил хэлхэлдэж явсан тэдний хайрын түүх унтарсан гэдэг.
Топын заяаны хань Ганбаяр гэж хэн бэ?
Албан ёсны айл гэрийн эзэгтэй болж үзээгүй хэдий ч хоёрын хоёр хүний эхнэрээр дуудуулж явсан топ маань ийн гурав дахь амьдралдаа хөл тавиад удаагүй байгаа билээ.
Гэнэтхэн айлын журамт гэргий болж гэрлийн хурдаар хоёр хүүхэдтэй болоод байгаа Пүүжээ хувийн амьдрал, хувьсгалын ажлаа зэрэг гялалзуулж явна. Топын заяаны хань хэмээн зарлан тунхагласан Ганбаяр өмнө нь Уянга хэмээх бүсгүйтэй гэрлэж байсан бөгөөд хоёр ч хүүхдийн эцэг. Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Xanadu Mines” хэмээх алдартай, томоо гээчийн компанийн монгол дахь захирал.
Өдгөө дөч гарч яваа түүний анхны гэргий нэр бүхий генералын охин гэдэг. Анхны эхнэр буюу Уянгатай хуримаа хийснийхээ дараа Австралид суралцахаар хөлгийн жолоо залсанаар тэрбумтан болох эхлэлээ тавьсан гэдэг. Угийн сэргэлэн сүйхээтэй эр тэндэхийн баячуудтай уулзаж, уул уурхай шинэ тутам хөгжиж буй Монгол руу анхаарлыг нь татаж чадсанаар компаниа байгуулжээ. Төд удалгүй 2 хүүхэд төрүүлж өгсөн гэргийгээсээ өрх тусгаарлаж хоёр дахь амьдралдаа хөл тавьсан гэдэг.
Топоос дутахааргүй сенсаацины эзэн Ганбаа
Пүүжээгийн нөхрийн хоёр дахь албан бус гэргий бол цагтаа цэнхэр дэлгэцээр залуусыг байлдан дагуулж байсан UBS music-ын хөтлөгч Халиунаа хэмээх бүсгүй.
Гэнэтхэн л уул уурхайн магнатын гэргий болж, тос, торгонд хөлбөрсөн Халиунаа бүсгүй энэ цагаас хувийн карьераа орхиж, баян айлын эрх эзэгтэй болж хувирсан түүхтэй. Үнэ цэнэтэй брэндээр гоёж, эдийн дээдийг эдэлж, гадаад дотоодоор аялж, үлгэрийн мэт өнгөрүүлсэн тэдний амьдралд нэг л зүйл дутагддаг байсан нь хүүхэд.
Тэр олон жил ханилахад хүүхэд төрүүлээгүй Халиунаа бүсгүй эцсийн мөчид нөхрийнхөө дотны найзтай дотно харилцаа тогтоож, хэрэг явдал даамжран Ганбаярт баригдсанаар тэдний хамтын амьдрал сүүлчийн цэгээ хатгасан түүхтэй. Ийнхүү анхны эхнэрээ хуурсан Ганбаа шангаа хүртсэн гэгчээр хоёр дахь гэргийдээ хаягдаж ганц бие эрийн жаргалыг эдэлсэн шиг эдэлсэн гэдэг.
Ингээд түүний харцыг Пүүжээгийн гоо сайхан татаж, Пүүжээгийн харцыг түүний мөнгө, хөрөнгө татсанаар тэд нийлжээ. Гэхдээ тэд өөрсдөө бол хайр, дурлалын хүчээр нийлсэн гэж бурдаг хэмээн найз нөхөд нь ярьсан удаатай. Харин энэ бүхнийг цаг хугацаа л харуулах байх даа.
Мэргэжилийн хүрээнд түүнийг...
Алтны магнатын залуу гэргийгээс уурхайн боссын удаа дараах гэргий болсон топ модель Д.Пүрэвсүрэнг аль ч талаараа топ модель бүү хэл загвар өмсөгчийн захын шаардлагыг хангаагүй стандарт бус загвар өмсөгч хэмээн мэргэжилийн хүрээнийхэн үнэлж дүгнэдэг.
Гэсэн ч тэр анхны охины аав, алтны магнат нөхрийнхөө хаялгаар топ модель хэмээх цол хэргэм аваад амжсан. Нуруу туруу болоод модель хүнд байх ёстой амин чухал чанар хувирах чадвар ч үгүй модель бүсгүй хөх, өгзгөндөө мэс хүргэж дээрээс нь холливуд смайлаар гоо сайхнаа “шагнасан”. Загвар өмсөгч, жүжигчдийн чухал зэвсэг болох өгзөг нь таалагдахаа больсон уу, эсвэл олон жилийн өмнө хийлгэсэн учраас шахуулсан силикон нь моодноос гарсан уу, ямартай ч Пүүжээ өгзөгний косметик мэс засалд дахин орсон гэдэг.
Ийнхүү мэс заслын ширээнээс мэндэлсэн одуудын тэргүүн эгнээнд давхиж явдаг топ маань хаа очсон ч бие хаагаа сайхан аваад явчихдагаараа загварынхнаас ялгардаг билээ.
Надаас суралц, намайг алмайр
Олны од гэлтгүй орчин үед хүүхнүүд бие галбираа алдахгүй алдарт эхийн одонгийн төлөө өрсөлдөж байна. Үүний нэг тод жишээ топ модель Д.Пүрэвсүрэн. Гурвын гурван хүүхэд төрүүлсэн гэж хэн ч харсан түүнийг хэлэхгүй.
Төрөөд сар болоогүй байж тайзнаа гарч, гурван сарын дараа кинонд тоглож эхэлсэн тэр үнэхээрийн дайчин бүсгүй мөнөөсөө мөн. Тэрээр бие галбираа яаж ингэж авч яваагаа бүсгүйчүүдэд цахим хуудсаараа дамжуулан чөлөөтэй хэлчихдэг, цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгч. Хоёр хүүхэд жил дараалан төрүүлсэн тэрбээр хажуугаар нь уран бүтээлээ хийхээ ч мэдэгдээд авсан билээ. Өдгөө айл гэрийн журамт гэргийн үүргийг утгаар нь биелүүлж байгаа Д.Пүрэвсүрэн хэзээ олны өмнө гарч ирэх бол гэсэн хүлээлт их бий. Удахгүй болох “Торго”-ын тайзнаа алхаж дахин олны нүдийг орой дээр нь гаргах юм биш биз гэсэн хүлээлт ч бас бий. Сайхан бүсгүйн дуулиан шуугиантай амьдралыг товч танилцуулахад ийм байна.