“Хүн барби” Валериа Люкяанова халдлагад өртжээ

2014 оны 11 сарын 07

“Хүн барби” хэмээн алдаршсан Украины иргэн Валериа Люкяанова саяхан гэртээ байхдаа үл таних этгээдүүдийн халдлагад өртжээ.

28 настай модель бүсгүй болсон явдлыг тайлбарлахдаа “Би дэлгүүр орчихоод гэртээ ороход намайг хоёр эрэгтэй хүн дагаж байсан. Тэд орцны кодыг тайлж нэвтрээд намайг гэртээ орох үед над руу халдсан” гэв. Гэмт этгээдүүд түүний толгой тархи, уруулыг бэртээсэн байна.

Одесса хотын цагдаагийн газрыхан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж. Өөрийнхөө хөхнөөс бусдыг төрөлхийн хэмээн нэрлэдэг Валериа Люкяанова болсон явдлыг хоёр жилийн өмнөх заналхийлэлтэй холбон тайлбарлажээ.

Учир нь хоёр жилийн өмнө түүнийг алдартай болох үед биеийн бүх зүйлс нь хиймэл хэмээн нэлээд хүн тодорхойлж, зарим нь заналхийлсэн анхааруулга хүргүүлж байсан аж.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11591
0 эможи
keyboard_arrow_up