Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл амласандаа хүрч, МУГЖ Н.Төмөрхуяг байрандаа орсон уу?

2014 оны 11 сарын 06

Олноо солгой хэмээн алдаршсан дуучин МУГЖ Н.Төмөрхуяг залуу дуучин СТА Д.Балдан нар өнгөрөгч 5-р сард уран бүтээлийн хамтарсан тоглолт хийсэн билээ.

   Дуучин Н.Төмөрхуягийн хувьд 20-оод жилийн дараа ард түмэнтэйгээ дуу хуураараа учран золгосон. Үүнийг санаачлан гардан зохион байгуулсан залуу дуучин Д.Балдангийн хувьд сайрхууштай залуучуудын дунд үлгэр жишээ болохуйц үйл явдал байсан. Тэдний тоглолтын үеэр УИХ-ын гишүүн Эдийн Засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын тэргүүлдэг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс МУГЖ Н.Төмөрхуягт 1 өрөө байр өгөхөөр амласаныг бид бүгд мэдэж байгаа билээ.

   Тэрээр байрандаа өнгөрсөн наадмаар орох байсан ч өнөөдрийг болтол орж чадаагүй яваа гэх бөгөөд үнэхээр орсон эсэхийг сонсогч ард түмэн нь мэдэхийг хүсч байгаа. Ийнхүү бид энэ талаар МУГЖ Н.Төмөрхуяг гуайгаас өөрөөс нь тодруулахаар холбогдсон боловч утас нь холбогдох боломжгүй байлаа. Тиймээс бид үүнийг тодруулж уншигч, сонсогч түмэндээ мэдээлэл болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11567
0 эможи
keyboard_arrow_up