Бейонсе ашиг орлогоороо тэргүүллээ

2014 оны 11 сарын 06

“Форбс” сэтгүүлээс ашиг орлогоороо тэргүүлсэн таван алдартныг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн жагсаалтыг дуучин Бейонсе тэргүүлсэн байна. “Форбс” сэтгүүлийнхний тооцоолсноор Бейонсе 2013 оноос хойш 115 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Тэрбээр орлогынхоо ихэнх хувийг аялан тоглолт, шинэ цомгийн ашгаас бүрдүүлсэн байна. Жагсаалтын хоёрдугаарт 64 сая ам.долларын ашигтай ажилласан кантри дуучин Тейлор Свифт орсон бол Пинк, Рианна, Кэти Перри нар удаалсан байна. Дашрамд өгүүлэхэд, “Форбс”-ын жагсаалтыг олон жил тэргүүлсэн попын хатан Мадонна энэ удаа таван алдартны тоонд багтаагүй ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11545
0 эможи
keyboard_arrow_up