Жэй Ло Бритни Спирсийг ”доош нь” хийв

2014 оны 11 сарын 06

45 настай поп дуучин, жүжигчин Женнифер Лопес зугаа цэнгээний нийслэл гэгддэг Лас-Вегаст цуврал тоглолт хийх гэрээ байгуулжээ. Дуучин бүсгүй Нью-Йорк хотод өндөр үнэтэй орон сууц худалдаж авсанаар данс нь нэлээдгүй “улайсан” билээ.

Лас-Вегасын Planet Hollywood зочид буудалд Жэй Ло хагас жилийн туршид долоо хоногт гурван удаа дуулж, бүжиглэх юм. Дараа нь түүнтэй байгуулсан гэрээг сунгаж магадгүй гэнэ. Тоглолт болгоныхоо төлөө од бүсгүй халаасандаа 350 мянган доллар хийнэ.

Энэ буудалд мөн 32 настай Бритни Спирс тоглож байгаа билээ. Гэхдээ тэр нэг тоглолтынхоо төлөө 310 мянган доллар хүртэж байгаа аж. Лопес бол ядуу бүсгүй биш. Гэхдээ одоо түүнд их хэмжээний мөнгө хэрэг болж мэднэ. Саяхан тэрбээр Манхэттен дүүрэгт байрлах пентхаус орон сууцыг 22 сая доллараар худалдан авчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11544
0 эможи
keyboard_arrow_up