Марк Цукерберг VS. 30 настай залуу

2014 оны 11 сарын 05
Дэлхийн 1.3 тэрбум гаруй хэрэглэгчийг нэгтгэсэн Фэйсбүүк ертөнцийг үндэслэгч Марк Цукерберг 2014 оны тавдугаар сарын 14-ний өдөр 30 нас хүрсэн билээ. Энэхүү үйл явдлыг тохиолдуулж мэдээллийн www.mashable.com вебсайтаас “Марк Цукерберг VS. 30 настай залуу” хэмээх инфографикийг гаргасан юм.
Түүний хөрөнгө 2014 оны долоодугаар сарын байдлаар 33.1 тэрбум ам.долларт хүрээд байгаа бөгөөд та бүхэндээ тэрхүү инфографикийг Марк Цукербергтэй холбоотой зарим сонирхолтой баримтуудын хамт толилуулж байгааг хүлээн авна уу.
30 нас хүрсэн Марк Цукерберг болон 30 настай энгийн залуугийн амьдралыг харьцуулж үзвэл ямар байдаг бол...?

  • Марк Цукерберг нь улаан ногоон өнгийг ялгадаггүй харааны бэрхшээлтэй бөгөөд түүний хамгийн сайн ялгаж харж чаддаг өнгө нь цэнхэр гэнэ. Энэ талаараа тэрбээр “Цэнхэр бол надад хамгийн баян өнгө, би бүр бүх төрлийн цэнхэр өнгийг харж чадна шүү“ гэсэн байна. Тийм ч учраас Фэйсбүүкийг цэнхэр өнгөөр илэрхийлсэн юм.
     
  • Түүний хамгийн дуртай уран бүтээлчид нь Францын “Daft Punk” болон Леди Гага юм байна.
     
  • “Microsoft” болон ”AOL” корпорациуд Цукербергийг “Synapse Media Player” хэмээх хөгжмийн программыг нөхдийн хамт хөгжүүлснийх нь дараа буюу ахлах сургуульд байхад нь өөрийн болгохыг оролдсон ч оронд нь тэрбээр Харвардад элсэн орж одоогийн Фэйсбүүкийг бүтээсэн юм.
     
  • Тэрбээр Англи хэлнээс өөр дөрвөн хэлээр уншиж, бичиж чаддаг. Эдгээр нь Франц, Еврей хэл, Латин, Эртний Грек ажээ. Мөн түүнчлэн тэрбээр Хятад хэлийг төгс эзэмшчээ.
     
  • Цукерберг нь Еврей оюутнуудын цаашдын ирээдүйг дэмжих зорилгын дор байгуулагдсан “Альфа Эпсилон Пи” нийгэмлэгт элссэнийхээ дараахан коллежийн нэгэн үдэшлэгт оролцсон юм. Тэрбээр угаалгын өрөөний дараалалд зогсож байсан нэгэн бүсгүйтэй танилцсан нь одоогийн гэргий Присцилле Чан юм.

  • Мөнгө, алдар нэр, амжилт нь түүний хувцас загварт сүртэй өөрчлөлтийг авчирсангүй. Нэгэн хэвийн малгайтай цамц, саарал фудболка болон углааш нь түүнийг “Цахиурын хөндий” - гийн хамгийн онцгүй хувцасладаг эрхэмээр шалгаруулав.
     
  • Түүний тэжээдэг Бист нэртэй Унгар нохой нь Фэйсбүүкт 2.030.000 гаруй шүтэн бишрэгчтэй юм.
     
  • Цукерберг нь 2009 оноос эхлэн бүтэн жилийн турш дагаж мөрдөх тодорхой зорилгуудыг өөртөө тавьж эхэлсэн юм. Анх 2009 онд өдөр бүр ажилдаа зангиа зүүж очих, 2010 онд Хятад хэл сурах, 2011 онд зөвхөн өөрийн гараар агнасан амьтны мах идэх, 2012 онд өдөр бүр танихгүй нэг хүнтэй хууч хөөрөх зэрэг зорилгыг тавьж байсан бол 2013 онд өдөр бүр хэн нэгэнд талархсан сэтгэлээ бичгээр илэрхийлж байжээ.
     
  • Цукерберг өөрийн гэргий Чаны сүйн бөгжийн загварыг өөрөө гаргасан бөгөөд хоёр талаараа алмаазаар бүрсэн бадмаарган шигтгээтэй бөгж нь $25.000 ам.долларын үнэтэй гэнэ.
     
  • Дэлхийн 1.3 тэрбум гаруй хэрэглэгчийг холбосон Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг програм кодчилолынхоо суурь мэдлэгийг эцэг эхийнхээ бэлэглэсэн “C++ for Dummies” гэх номоос авсан гэдэг.

 
 
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11491
0 эможи
keyboard_arrow_up