Инстаграм дахь хамгийн “бүтээлч - 20” эккаунт

2014 оны 11 сарын 05
Олон нийтийн дунд хамгийн эрэлттэй цахим сүлжээнүүдийн нэг болох инстаграмаар дамжуулж хүмүүс хоорондоо хамгийн дурсамжтай мөчүүдийн гэрэл зургуудаа хуваалцдаг билээ.
 
Дэлхийн өнцөг булан бүрээс холбогддог хэдэн сая хэрэглэгчдийн дотроос бүтээлч байдал, авьяас билгээрээ онцгойрсон хүмүүс ч бас олон бий.

Уншигч та бүхэн хэрэв интернэтээр аялж чөлөөт цагаа өнгөрөөхдөө илүү шинэлэг, сэтгэл сэргээх зүйлс эрэлхийлж байгаа бол дараах “бүтээлч” хүмүүсийн эккаунтаар зочлохыг санал болгож байна.

HUMANS OF NEW YORK
Брэндон Стэнтон бол Нью-Йорк хотоор аялж жирийн хүмүүсийн өдөр тутмын амьдралын өрнөлийг гэрэл зургууддаа чадварлагаар тусгадаг зурагчин юм. Хүмүүсийн хоорондын харилцаа, хайр, гэр бүлийн амьдралыг маш гэгээлгээр илэрхийлсэн түүний уран бүтээлүүдийг үзсэн хүний нүүрэнд инээмсэглэл тодрохгүй байхын аргагүй.

PARIS IN FOUR MONTHS
Энэ эккаунтыг эзэмшигч Карин Оллсон Парис хот руу нүүснийхээ дараа шинэхэн амьдралынхаа туршлагыг инстаграмаар дамжуулан хүмүүстэй хуваалцаж эхэлжээ. Энд амтат макароноос эхлээд алдарт Эйфелийн цамхаг хүртэл Парист үзэж болох бүх зүйлийг багтаажээ. Хэрэв та Францын нийслэлд очихыг хүсдэг ч хараахан боломж бүрдээгүй байгаа бол энэ хуудсаар нэг зочлоод үзээрэй.

CIVILIZED CAVEMAN COOKING
Жорж Брайнт хоол хийх дуртай төдийгүй зургуудаараа дамжуулж хүмүүст баяр баясал, аз жаргал, урам зориг хайрлахыг хичээдэг. Түүний эккаунтаар зочилж хоолны урлагийг сонирхоод зогсохгүй аз жаргал чухам юунд оршдогийг тольдоорой.

ANDREW KNAPP
Эндрью бол “Where’s Waldo” хэмээх адал явдалт зохиолыг өөрийнхөө хувилбараар илэрхийлдэг чөлөөт уран бүтээлч юм. Түүний нохойтойгоо хамт өнгөрүүлж буй сонирхол татахуйц, дурсамжтай адал явдлууд таныг огтхон ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

IDAFROSK
Айда бол хоолыг урлаг болгож чадсан бүсгүй юм. Хоолны материалуудыг ашиглан хийсэн түүний хайр татм бүтээлүүдийг үзэх дуртай олон мянган хүн байдаг ажээ.

GRANDMABETTY33
Бетти эмээ хорт хавдартай бөгөөд бусдад аз жаргал бэлэглэх зорилгоор энэ эккаунтыгг нээжээ. Хүнд өвчтэй хэдий ч сэтгэлийн тэнхээтэй байж, халуун дулаан инээмсэглэл гэрэлтсэн төрхөөрөө хүмүүст урам зориг хайрлагч хүчирхэг эмэгтэйн зургуудыг үзээрэй.

MAYA_ON_THE_MOVE
Таня Ахсан өөрийнхөө өхөөрдөм бульдог нохойны зургийг хамгийн хөгжилтэй байдлаар авдаг байна. Тэдгээр зураг танд инээд бэлэглэхээс гадна ямар нэг бүтээлч зүйл хийх урам өгч магадгүй юм шүү.

LEOLOEPARIS
Лев энэ эккаунтад Парис хотыг хар цагаанаар илэрхийлсэн сонгодог өнгө аяс бүхий зургууд байршуулдгаараа онцлогтой.

JACOB SANTIAGO
Нью Йорк хотын өндөр барилгууд, гудамж талбайг урьд өмнө хэний ч харж байгаагүй байдлаар маш өвөрмөцөөр илэрхийдэг зурагчин бол Иаков Сантьяго юм.

JULIE’S KITCHEN
Жули Ли жимс ногоогоор өнгө ууссан маш үзэмжит дизайн бүхий гэрэл зураг дардаг. Зарим содон дизайнтай зургийг нь хараад үнэхээр хүнсний бүтээгдэхүүн гэдгийг нь ч мартах үе бий.

ILOVEPLAYMO
Энэ эккаунтыг эзэмшигч “Playmobil” тоглоомоор бодит амьдралыг дүрсэлсэн гэрэл зургууд дарах хоббитой ажээ.

“RED” HONG YI
Хонг-И уран зургийг бийр, будаггүйгээр зурдаг. Төрөл бүрийн зүйлсийг ашиглан хэнээс ч дутахааргүй уран бүтээл туурвидаг түүний хийсэн Жеки Чаны хөрөг алдарт жүжигчинд ихэд таалагдсан гэдэг.

ALEXIS DIAZ
Пуэрто Рикогийн энэхүү авьяаслаг уран бүтээлч ханан дээр биширмээр гайхалтай зураг зурдаг. Түүний зургууд дэлхийн өнцөг булан бүрт тархжээ.

MURAD OSMANN
Мурад Османн хөгжмийн продюсер мэргэжилтэй боловч найз бүсгүйтэйгээ дэлхийг тойрон аялж гараасаа хөтлүүлсэн зургуудаа олон нийтэд дэлгэснээр цахим ертөнцөд ихээхэн алдаршаад байгаа юм.

SIMONE BRAMATE
Симонегийн зургууд хийсвэр бөгөөд утга санааны илэрхийлэмж төгс ажээ.

WILLIE KESSEL
Ухаалаг утасныхаа тусламжтайгаар далайн адал явдлыг мэдрэхийг хүсвэл энэ хуудсаар зочлоорой. Далайн спорт болоод эргийн үзэсгэлэнт дүрслэл бүхий гайхамшигт зургуудыг үзээд стресс тань тайлагдах болно.

NICK ULIVIERI
Ник бол хотын үзэсгэлэнт байдлыг чадварлагаар илэрхийлдэг зурагчин билээ. Мөн тэрбээр Чикаго хотын салхитай, цахилгаантай мөчүүдийн гэрэл зургийг дарж олон нийттэй хуваалцах тун дуртай аж.

JO JERRY
Жо Жерригийн авсан Грекийн Санторини арлын өнгө үзэмжит гайхалтай зургуудыг хараад танд шууд тийшээ аялалд гарах хүсэл төрж ч магадгүй юм.

GOPRO
“GoPro” бол далайн усан дээр гулгагч нар болон бусад төрлийн спортын тамирчдын зургийг гайхалтайгаар авч толилуулдаг томоохон эх сурвалж болсон эккаунт юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11432
0 эможи
keyboard_arrow_up