Женифер Лопес өөрийн намтрын номоо хэвлүүлжээ
Өдгөө 45-н настай дуучин Женифер Лопес өөрийн намтрын номоо “True love” нэрээр хэвлүүлэн худалдаанд гаргах гэж байна.
Тэрбээр уг номондоо амьдралдаа учирсан эрчүүдийнхээ талаар дэлгэрэнгүй бичсэн ба номынхоо нэг бүлгийг хүүхдүүдийнхээ эцэг Марк Энтонид зориулсан байна. Дуучин бүсгүй Марк Энтонигийн тухай хэлэхдээ “Хуримынхаа долоон жилийн ойг тэмдэглэсний дараа бидний гэрлэлт үлгэр шиг төгс биш болохыг ойлгосон. Тухайн үед бидний харилцаа амьдрал дээр харагдаж байгаа шигээ гялалзсан байгаагүй юм. Өдрөөс өдөрт нурж буй хамтын амьдрал минь намайг айлгах болсон. Миний зүрх шархлаад хоцорсон учраас Марктай хэзээ ч дахиж амьдрахгүй” гэжээ.
Түүнчлэн түүний зүрх сэтгэлийг хамгийн их шархлуулсан хүн бол Бен Аффлек ба түүнээс салсан нь Женниферийн амьдралд тохиосон хамгийн хүнд даваануудын нэг байсан төдийгүй Жениферийн хувьд зүрхийг нь шархлуулсан цорын ганц эр хүн байсан хэмээн хэлсэн байна.
Уг номны нээлт маргааш Лос-Анжелес хотод болох ба англи, испани хэлээр хэвлүүлсэн байна.