Сумочдын цалин хэд байдаг вэ?
1 сард авах цалин
Ёкозүна: 2.820.000 иен*16,45=46.389.000 төг
Ooзэки: 2.340.000 иен*16,45=38.493.000 төг
Санякү: 1.700.000 иен*16,45=27.965.000 төг
Хирамакү:1.300.000 иен*16,45=21.385.000 төг
Жүрё: 1.000.000 иен*16,45=16.450.000 төг
Үүн дээр жилд нэг удаа бонус хэлбэрээр 2 сарын цалингийн үнийн дүнтэй тэнцэх мөнгийг авна.
Жүрёгоос дээш зиндаанд барилддаг бөхчүүд Оосака, Нагоя, Фүкүокад зохиогдох тэмцээнүүдэд оролцохдоо томилолтын зардал болгож өдрийн 6000-11000 иенээр бодож 35 хоногийн томилолтын зардал авдаг.
Башётой саруудад буюу 1,3,5,9 саруудад цолтой бөхчүүдэд тусгай олговор олгодог байна.
Ёкозүна: 200.000 иен*16,45=3.290.000 төг
Ooзэки: 150.000 иен*16,45=2.467.500 төг
Санякү: 50.000 иен*16,45=822.500 төг
Нэг удаа Ёкозүна цолтой бөхийг унагах буюу кинбоши авсан тохиолдолд
40.000 иен*16,45=658.000 төг
Бооцоо тавигдсан барилдаан байдаг бөгөөд энэ барилдааны нэг бооцоо нь
60.000 иен*16,45=987.000 төг
давсан бөхөд бооцооны 50 хувь нь очдог байна.
Дайчин барилдаан, уран барилдаан гэх мэт 3 шагнал тодорхойлогддог бөгөөд энэ шагналаар шагнагдсан тохиолдолд 2.000.000 иен*16,45=32.900.000 төг
Зиндаа бүрээр 1 удаа түрүүлсэн тохиолдолд авах шагналын мөнгө
Макүүчи: 10.000.000 иен
Жүрё: 2.000.000 иен
Макүшита: 500.000 иен
Санданмэ : 300.000 иен
Жонидан: 200.000 иен
Жоногүчи: 100.000 иен