“Extacy” хамтлагийн гишүүн хар тамхины хэрэгт холбогджээ

2014 оны 10 сарын 31

25 дугаар телевизийн “Making the band” шоунаас төрөн гарсан “Extacy” хамтлаг рок поп урлагт хөл тавиад нэлээдгүй хугацаа өнгөрүүлсэн ч дорвитой хийсэн уран бүтээлгүй нь нууц бишээ.  Уран бүтээлээрээ “чадуухан”, ганц нэг дуугаараа энд тэнд халтуур хийж, тайзанд гарахдаа ам барьж явдаг охидууд үнэндээ өөрсдийгөө “од” хэмээн андуурдаг. Тэгвэл тус хамтлагийн нэгэн гишүүн хар тамхины хэрэгт холбогдсон талаар “Өдрийн сонин”-д нийтлэгджээ. Тэрээр найзуудтайгаа хар тамхи татаж байгаад цагдаа нарт байцаагдсан гэнэ. Мөрдөн байцаагч  “Яагаад хар тамхи татах болов, хаанаас олж авсан” гэх зэрэг асуухад, “Extacy” гэсэн хамтлагийн нэр чинь угаасаа хар тамхины нэр. Мэдээллийг хаанаас бол хаанаас олж авч болж байна. Хар тамхи татаж үзье гэж бодоод л татсан” гэх маягаар ёжтой нь аргагүй хариулсан аж. Түүний хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон байна. Хуулийнхны хэлж буйгаар нэгэн нөлөө бүхий хүний хүсэлтээр түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11201
0 эможи
keyboard_arrow_up