Алдартнуудын амжилтын өмнөх бүтэлгүйтлүүд

2014 оны 10 сарын 31

Ямар ч ухаалаг, чадварлаг хүн байсан гэсэн алдаж байж л алдаанаасаа суралцан цааш амжилтанд хүрэх зам нээгддэг. Яг одоо танд амьдрал тун хэцүү, бүтэлгүйтлээр дүүрэн мэт санагдаж байвал удахгүй та амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэх хэрэгтэй. Дэлхийн хэмжээний эдгээр алдартай, амжилттай яваа хүмүүс ч бас алдар нэр хүртэхийн өмнө бүтэлгүй нэгэнд тооцогддог байжээ. Тиймээс та бүү шантраарай.

1. Исаак Ньютон

Исаак Ньютон гэр бүлийн фермийн аж ахуй эрхлэхээр зорьж байсан боловч харамсалтайгаар бүтэлгүйтэж байжээ.

2. Алберт Эйнштейн

Алберт Эйнштейн 4 нас хүртлээ хэлд ороогүй байсан бөгөөд 7 настайдаа уншиж сураагүй байжээ. Багш нар нь түүнийг удаан ойлгоцтой, оюун ухааны согогтой хэмээн үзэж байжээ.

3. Волт Дисней

Волт Диснейг уран сэтгэмжгүй, шинэ санаа сэдэх чадваргүй гэсэн шалтгаанаар сонингийн редакторын ажлаас нь халж байжээ.

4. Билл Гейтс

Харвардаас гарныхаа дараа Микрософтын хамтран үндэслэгч Паул Аллены хамт Traf-O-Data хэмээх бизнесийг эхлүүлж, бүтэлгүйтэж байжээ.

5. Элвис Пресли

Grand Ole Opry-ийн продюссер Денни, Элвисийн ганцхан тоглолтыг үзээд “Чи хэзээ ч амжилтанд хүрж чадахгүй юм байна” хэмээн хэлж байжээ.

6. Жон Лондон

Түүний эхний ном хэвлэгдэх хүртлээ 600 удаа татгалзсан хариу авч байжээ.

7. Винсент Ван Гог

Ван Гог амьдралынхаа турш ганцхан зургаа зарсан бөгөөд тэр нь найздаа байжээ.

8. Опра Уинфри

Опра Уинфриг дэлгэцээр гарахад гадаад төрх тохирохгүй гэсэн шалтгаанаар нэвтрүүлэгчийн ажлаас нь халж байжээ.

9. Жерри Шэнфилд (жүжигчин, хошин шогч, продюссер)

Түүнийг анх удаа тайзан дээр гарахад үзэгч олон дургүйцэн, буулгаж байжээ.

10. Стивен Спилберг

Тэрээр өөрийн мөрөөдлийн сургууль болох Өмнөд Калифорнын Их Сургуульд орох гээд 3 удаа хасагдаж байжээ.

11. Чарли Чаплин

Чарли Чаплины жүжиглэлтийг үзээд үзэгчдэд ойлгомжгүй гэсэн шалтгаанаар дэлгэцээр гаргахаас татгалзаж байжээ.

12. Винстон Черчил

Тэрээр 6-р ангидаа улирч байжээ. Тэрээр ажиллахыг хүссэн оффисийн ажил бүрээс татгалзсан хариу сонсож байжээ.

13. Харланд Дэвид Сандерс

KFC-ийн үүсгэн байгуулагч Дэвид Сандерс шарсан тахиагаа борлуулж чадаагүй юм. 1000 гариу ресторан түүний тахиаг нийлүүлэхээс татгалзсан байна.

14. Чарлз Дарвин

Чарлз Дарвин дундаж сурлагатай оюутны тоонд ордог байсан бөгөөд эмч болохоос шантран, номлогч болохоор суралцаж байжээ.

15. Акио Морита- Sony корпорацийн захирал

Sony-ийн хамгийн анхны бүтээгдэхүүн будаа агшаагч байсан ба харамсалтай нь будаагаа сайн агшаадаггүй, түлчихдэг байсан учир 100 хүрэхгүй тоог л зарж байжээ.

16. Стифен Кинг

Тэрээр өөрийн хамгийн анхны романдаа сэтгэл хангалуун бус байсан бөгөөд хогийн савандаа хаяж байжээ.

17. Хенри Форд

Хенри Фордын анхны автомашины компани дампуурч байжээ.

18. Харрисон Форд

Анхны кинондоо тоглосны дараа түүнийг продюссер нь хэзээ ч амжилтанд хүрэхгүй гэж дүгнэж байжээ.

19. Фред Астайр

Түүнийг анхны дэлгэцийн шалгуурт орсны дараа шүүгчид нь: “Жүжиглэж чадахгүй, дуулж чадахгүй, бага зэрэг бүжиглэдэг” хэмээн дүгнэж байжээ.

20. Соичиро Хонда

Соичиро Хонда анх инженер хийдэг байсан боловч ажлаасаа халагдаж байжээ.

21. Мерилин Монро

Мэрилин Монрогийн Колумбиа Пикчюрстай байгуулсан анхны гэрээ цуцлагдаж байжээ. Учир нь түүнийг жүжигчин байхад хангалттай хөөрхөн биш, авъяасгүй гэж үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11159
0 эможи
keyboard_arrow_up