А.Хишигдалай тоглолтын орлогоороо машин авчээ

2014 оны 10 сарын 30

Universe best songs наадмын шилдгүүдийн ялагч дуучин А.Хишигдалай анхны бие даасан тоглолтоо 9 сарын 26, 27- нд “Strings night club”- д хийсэн.

Тэр анхны бие даасан тоглолтоо амжилттай болж, бодсоноос нь илүү олон хүн ирсэнд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа тоглолтын үеэр фэнүүддээ хандан хэлж байсан.

Түүний тоглолтод “Татар” хамтлагийн Заяа, “Ванкуиш” хамтлагийн дуучин Дандий, дуучин Зоригт, дуучин Баярцэнгэл, Заяа TG зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм. Хамгийн онцлууштай нь түүний тоглолт 100 хувь амьд хөгжимтэй, амьд тогтлолт болсон нь үзэгчдээс хамгийн их оноог авч чадсан юм. Тэгвэл дуучин маань тоглолтын орлогоосоо өөртөө Toyota crown маркийн автомашин худалдан авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11101
0 эможи
keyboard_arrow_up