Хөтлөгч Э.Уянгагийн “гэмшил”

2014 оны 10 сарын 30

“Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олны танил болсон Э.Уянга "UBS" телевизийн хөтлөгчөөр ажилладаг. Тэрбээр өдгөө хайртай залуу Чойжилсүрэнтэйгээ Австрали улсад хамтдаа суралцахаар хэдхэн сарын өмнө явсан.  “Цоглог” хөтөлбөрийн хөтлөгч хийж сэтгүүлзүйд хөл тавих гараагаа эхэлсэн Э.Уянга өөрийнхөө гэрэл зургийг "Гэнэтийн бэлэг" хэмээн олон нийтэд дэлгэсэн. 

Тэгвэл тэрбээр хөл хүнд болоогүй бөгөөд гэдэс нь үе, үе дүүрч томорчихдог гэнэ. 

Хөтлөгч Э.Уянга "гэнэтийн бэлэг" нэртэй зургийнхаа талаар " Ёстой буруу зүйлээрээ тоглолоо. Өөрийнхөө зургаар жоохон сахилгүйтсэн чинь миний тоглоом хэрээс хэтрээд тоглоом биш болчлоо. Монголд байгаа гэрийнхэн, найз нөхөд маань гайхаад цус харвах дөхсөн байна. Уучлаарай зургаа оруулахаасаа өмнө бодох байж... гэхдээ Монгол хүн амны бэлгээрээ хаашдаа л жирмээ болох юм чинь дээ. Гэхдээ одоо бол зүгээр дан биеэрээ байгаа шүү, давхар биетэй биш. Би их гэмшиж байна аа"  хэмээснийг "Mobile news" буландаа онцолж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11091
0 эможи
keyboard_arrow_up