19-тэй бүсгүйн секс аялал дуулиан тарилаа

2014 оны 10 сарын 30

Улс орноо тойрон хөндлөн гулд аялах санаагаа этгээд, гаж аргаар гүйцэлдүүлэх гэсэн хачин зарлал бөөн шуугиан тарилаа.

Хятадын Шанхай хотын 19 настай Ю Пэн төрөлхийн гоо үзэсгэлэн, өгөөмөр шүтэн бишрэгчдийн тусламжтайгаар аялах гэнэ. Нэг ёсны секс аялал.

“Би зуурдын амраг хайж байна. Нас 30-аас доош өндөр 1,75 см-ээс өндөр, бас заавал баян чинээлэг байх ёстой" гэж Пэн бичжээ. Хятадын "Weibo"-д тавьсан энэ зар нийгмийг галзууруулах шиг боллоо. Зарим нь янхан гэж буруутгаж, зарлалаа авч хаяхыг шаардаж байхад нөгөө хэсэг нь хөл алдацгаажээ.

Пэн "Тэд өгөөмөр байх ёстой, миний аялалыг санхүүжүүлэх ёстой. Янз бүрийн хотод очих үед бүх төлбөрийг хийнэ. Хариуд нь бүхэл шөнөжин миний анхаарлын төвд байна. Мөн маш хөөрхөн, царайлаг бүсгүйтэй цуг ирсэн ч болно" хэмээжээ.

Залуу бүсгүй Пэн ийм байдлаар Хятадын дорнод нутгаар аялсан бөгөөд одоо үлдсэнийг гүйцээх гэж байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11072
0 эможи
keyboard_arrow_up