Сүйт залуугүй ганц бие бүсгүйчүүдийн хурим хит болж байна

2014 оны 10 сарын 30
Японы нэгэн компани “ганцаарчилсан хурим” хэмээх шинэхэн үйлчилгээг нэвтрүүлжээ. Сүйт бүсгүйн даашинз, зочид, цайллага гээд бүх зүйл нь бүрэн бүтэн байдаг энэхүү хуриманд гагцхүү сүйт залуу л байхгүй аж.
 
Киото хотын “Cera Travel” компаниас санал болгож буй уг үйлчилгээг карьер хөөгөөд нөхөрт гараагүй, эсвэл салсан эмэгтэйчүүд маш ихээр сонирхож байна. Тэд тус компанид хандсанаар өөрт таалагдсан даашинзаа сонгож, баглаа цэцгээ захиалж, мэргэжлийн үсчин, нүүр будагчаар үйлчлүүлэх боломжтой. Мөн гэрэл зураг хамт авахуулах залууг ч урьж болно. Гэхдээ яг хуримын үеэр сүйт бүсгүй зөвхөн зочидтой цагийг өнгөрүүлэх юм. Мэдээж эр хүнгүй учраас албан ёсоор гэр бүл батлуулах боломжгүй.
 
Ийм өвөрмөц хурим хийхийн тулд хоёр өдрийг л бүрэн зарцуулахад хангалттай гэнэ. 
 
Энэ оны зургадугаар сараас эхэлсэн энэ үйлчилгээ ганц бие ажил эрхэлдэг бүсгүйчүүдийн дунд хит болоод байгаа юм. 2752 доллараар хийгддэг энэ хуримыг өнгөрсөн хугацаанд 10 гаруй эмэгтэй хийжээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11071
0 эможи
keyboard_arrow_up