Мадоннагийн хуримын даашинзны анхны үнэ 60 мянган доллараас эхэлнэ
2014 оны 10 сарын 30
Дуучин Мадонна “Juliet’s Auction” ордонд арваннэгдүгээр сарын 7-8-нд Беверли-Хиллзд болох дуудлага худалдаа оролцох юм байна.. Поп дуучин 1985 онд Шон Пеннитэй гэрлэхдээ өмссөн хуримын даашинзаа худалдахаар шийдсэн байгаа аж.
Үүний анхны үнэ нь 60 мянган доллар ажээ. Иж бүрдэлд ураг барилдахад өмссөн энэ даашинзнаас гадна торгон ороолт, гутал орж байна. Ер нь Мадонна өөрийн өмсөж, хэрэглэж байсан 140 гаруй эд өлгийн зүйлийг худалдах бодолтой байгааг бас мэдээлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11067
0 эможи