Энн Хэтэуэй Эболагаас үхтлээ айдаг
Эбола халдварын тархалт хүрээгээ тэлж байгаа учраас бүгд л айж, сандарсан байдалтай байгаа билээ. Тэгвэл алдартнууд ч гэсэн түүнээс болгоомжилж эхлэв. Жишээ нь, жүжигчин Энн Хэтэуэй аливаа хүнтэй гар барьж, шүргэлцэхээс зайлсхийхээр шийджээ. Жүжигчин бүсгүй энэ халдвараас үхтлээ айж байгаа гэдгийг дэлхий нийтэд сэтгүүлч Алексис Пуиг мэдээлсэн байна. Тэрбээр АНУ-д Аргентин Улсаас нисч ирсэн бөгөөд Лос-Анжелес хотноо жүжигчин бүсгүйн тоглосон “Интерстеллар” киноны нээлтэд оролцсон аж.
Нээлтийн дараа 31 настай сэтгүүлч залуу өөрийн твиттер хуудсанд “Энн Хэтэуэй Эболагаас айж байгаа тул надтай гар барихаас татгалзсан. Би бол гуравдагч ертөнцөөс ирсэн сэтгүүлч хүн шүү дээ” гэж бичжээ. Харин бусад одод түүнтэй ярилцаад зогсохгүй гар барьсан гэнэ шүү. Жүжигчин бүсгүй огт өөр хариу өгөв. Түүний бие төлөөлөгч “Энн хэнтэй ч гар бариагүй. Тэр ханиадтай байсан тул хүмүүст халдаачих вий гэж эмээсэн юм” гэж мэдэгджээ.