Одессын Барби цагийн 100 еврогоор харьцдаг
Одессын Барби гэж алдаршсан Лера Лукьянова "Би өөрийгөө хэн гэдгийг, яах гэж энд байгаагаа ойлгосон. Амьдралын утга учир юунд байдгийг ухаарлаа” хэмээн мэдэгдлээ.
Барби "Би өөрийн мэдлэгийг хүмүүст хүргэх ёстой. Мал амьтдыг идэж болохгүй, тэднийг алж хөнөөж болохгүй. Бодол санаа зөвхөн эерэг байх ёстой, яагаад гэвэл хувь заяа гэж байдаггүй. Бид өөрсдийн бодол санаагаар минут тутамд ирээдүйгээ бий болгон, бүрдүүлж байдаг” хэмээн ярьж байна.
“Семинар хөтөлж, дуу хөгжим бас ном бичдэг. Энэ бүхэн маань хүмүүстэй өөрийн туршлагаа хуваалцах гэж тэр шүү дээ” гэж даруухан өгүүлэх Барби үнэгүй юм огтхон ч хийдэггүй.
Ингээд түүнтэй далд ертөнц, ид шидийн тухай ярилцахад 50 евро, харин жирийн харьцаа нэг цаг нь 100 евро гэнэ.