‘BBde Girl’ охидын хамтлагт дуулж байгаа монгол охин

2014 оны 10 сарын 29

Монгол ээж, солонгос аавтай Lyulin нэртэй монгол охин БНСУ-ын BIG STAR Entertainment-ын шинээр гарч ирж буй ‘BBde Girl’ охидын хамтлагт дуулж байгаа билээ.
Түүнийг selfie зургуудыг энэ удаад хүргэж байна.

Тэрбээр 1991 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд ээж нь 2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тогооч байсан. Түүний бага эгч Монголд супермодель бөгөөд том эгч нь Монгол Улсын волейболын шигшээ багийн тамирчин. Lyulin-ий нагац ах нь Монголын алдартай хошин шогийн жүжигчин гэсэн мэдээлэл Солонгосын сайтуудад гарсан байна.
‘BBde Girl’ хамтлагийн хувьд Nana, Son Nana, Christine, E-sea, Li-v болон Lyulin (монгол) нарын зургаан гишүүнтэй.
Азийн хөгжмийн ертөнцөд “Монгол гүнж” нэрээр танигдах болсон дуучин охиныг А.Лхамжав гэдэг бөгөөд түүний тайзны нэр нь Lee Lyulin одоо 21 настай юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10986
0 эможи
keyboard_arrow_up