П.Анужин өөрийнх нь өмнөөс фэйсбүүк хөтлөгчийг амрахыг гуйв

2014 оны 10 сарын 29

Цахим хуудасыг хэрэглэгч олон болсон энэ үед хэн дуртай нь бусдын нэрээр фэйсбүүк нээж лайк цуглуулж, өмнөөс нь элдэв пост нийтэлж олон нийтийг төөрөгдүүлд оруулах явдал газар авсан. Олны танил дуучин, жүжигчин хүмүүсийн нэрийг барьж хуурамч хаяг нээгч нар бусдыг хууран мэхэлж буйгаа мэддэгүй. Тухайн хүн нь ийм хаяг байна, миний албан ёсны хаяг энэ шүү гэж хэлэхээс нааш нэрийг худалдаж идсээр байдаг. Сайн хүний нэрийг мянга худалдаж иддэг гэдэг үг бий. 

Тэгвэл хүний нэр худалдаж идэгчид П.Анужингийн нэрээр хуурамч цахим хаяг нээж 29 мянган лайктай. Энэ хуудас хуурамч гэдгийг  “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин өөрийн твиттер хуудаснаа “Миний нэртэй П.Анужин гэсэн фейсбүүк хуудас миний өөрийнх биш. Хүний өмнөөс хариулж бодох хүндхэн ажлаасаа хөтлөн ирсэн эрхэм та амардаа. Танд баярлалаа” хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10982
0 эможи
keyboard_arrow_up