П.Одгэрэл зөв шүүмжлэлд дуртай

2014 оны 10 сарын 24

“Universe Best Songs” наадам эхэлсэн цагаас л нүүр царай нь болж явсан П.Одгэрэлийг магтах нэг нь байхад шүүмжлэх нэг нь ч байдаг. Харин хөтлөгч бүсгүй хэрэгтэй үед хэлсэн зөв шүүмжлэлээс эрч хүч авч, өөрийгөө хурцалдаг гэнэ. Тэрбээр “Сайн муу нийлж сав дүүрдэг хорвоо... Монголчууд хүүхдээ хүртэл байнга хөөрхөн сайхан гэж хэлэлгүй миний муу хүү, тэрний муухай хүүхэд гэж өхөөрддөг нь ч учиртай. Тэгээд ч дандаа магтуулж амьдарна гэж юу байх вэ. Амьдрал хэтэрхий амархан бол амтгүй, магтаал үргэлж хамт бол үнэгүй л болох байх. Хааяа хатуухан үг сонсч, хэн нэгний шүүмжлэлийн бай болох тийм ч буруу зүйл биш, авахыг нь аваад хаяхыг нь хаях л асуудал. Ямар ч байсан нүүрэн дээр инээмсэглэж нүд хариулж муулахаас дээр санагддаг. Хэрэгтэй үед урмын үг сонсоод хэсэгтээ тэнхээтэй явдаг шиг оноод зэмлэсэн үгний ачаар өөрийгөө дайчлах хаттай болдог л юм” хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10745
0 эможи
keyboard_arrow_up