Jennifer Lopez-ын гудамж

2014 оны 10 сарын 23

Дуучин, жүжигчин Женнифер Лопесын шүтэн бишрэгчид түүнд ямар их хайртайгаа харуулах гэж интернэтэд Нью-Йорк хотын нэгэн гудамжийг түүний нэрээр нэрлэх санаачлагыг дэмжих ажлыг явуулж эхэлжээ. Жэй Логийн өсч торнисон байшингаас холгүй орших Бронкс дүүргийн Блэкрок-авеню гудамжийг “Jennifer Lopez Way” гэж нэрлүүлэхийг хүсжээ. 
“Женнифер бол Бронксын оршин суугчдын бахархал болсон хүн. Түүний намтар түүх “Америк мөрөөдөл”-ийн нэгэн тод жишээ. Тэр хаана төрсөн гэдгээ хэзээ ч мартаагүй. Бронкст өссөн гэдгээрээ бахархдаг. Тиймээс энэ дүүрэгт түүний нэрэмжит гудамж бий болвол зүйтэй болов уу” гэж бичсэн хүсэлтийн дор 1400 орчим хүн лайк даржээ. Санаачлага гаргагчид хотын захиргааны ажилтнуудтай ирэх сарын эхээр уулзах аж. 

Гэхдээ тэдний хүсэлт нааштайгаар шийдэгдэх магадлал тун бага байгаа юм. Хотын зөвлөл амьд сэрүүн байгаа хүмүүсийн нэрээр гудамжнуудаа нэрлэхийг зөвшөөрдөггүй билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10625
0 эможи
keyboard_arrow_up