Сураг нь алдарсан Н.Даваа суллагдаж, иргэн бүрт нэг кг алт өгнө

2014 оны 10 сарын 21

Цагтаа Монголын толгой бизнесменүүдийн нэгт зүй ёсоор бичигддэг байсан Анод банкны ТУЗ-ын гишүүн асан Н.Даваа нэлээд хэдэн жилийг торны цаана өнгөрөөсний эцэст саяхан суллагдсан. Харин тэрбээр Гандан буурахгүй гэдэг шиг гарч ирсэн даруйдаа Анод банкаа нэхэмжилжээ. Тэрбээр "Анод"-ыг авбал Монгол улсын иргэн бүрт нэг кг алт өгөх боломжийг нээсэн байна. Учир нь банк нь дампуурахаас өмнө Бээжинд салбараа нээхээр төлөвлөчихсөн байсан бөгөөд түүнийг дагаад маш их хэмжээний хөрөнгө орж ирэх байсныг тэрээр дуулгажээ. Ямартай ч олон жил энэ мэт амлалтанд чих нь дөжирсөн иргэд түүний энэ үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10452
0 эможи
keyboard_arrow_up