Том хөхнөөс болж 517 машин осолд оржээ
2014 оны 10 сарын 17
ОХУ-ын нийсэл Москва хотын зар сурталчилгааны нэгэн агентлаг ачааны 30 машин дээр эмэгтэй хүний том хөх бүхий реклам байрлуулан хотын гудамжаар явуулснаас болж түүнийг ширтэн анхаарлаа сарниулсан 517 жолооч авто осолд орсон байна.
Энэ олон осол гарсны дараахнаас л зөвхөн жолооч нар төдийгүй, замын цагдаа, зохицуулагчдаас бөөн гомдол цувж эхэлжээ. Тэд бүр тус компаниар хохирлоо нөхөн төлүүлнэ хэмээн загнажээ.
Сурталчилгааны энэ аяныг зохион байгуулсан “Сарафан” группын төлөөлөгч бид өөрийн бүтээгдхүүнээ сурталчлахын зэрэгцээ зар сурталчилгааны ертөнцөд шинэ хэлбэр, хэмжээ оруулахыг эрмэлзсэн юм гэж хэлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10322
0 эможи