Попын хаан Майкл Жексоны гэгээн дурсгалд зориулж хөшөө босгоно
2014 оны 10 сарын 17
Попын хаан Майкл Жексоны гэгээн дурсгалд зориулж Лондон хотын “Stables Market” худалдааны төвийн урд хөшөөг нь босгохоор болжээ. Уг хөшөө нь 198 см-ийн өндөртэйгөөс гадна 1982 онд гаргаж байсан “Thriller” дууны клипэнд гардаг шиг улаан өнгийн савхин өмдтэйгээр нь урлахаар болжээ.
Энэхүү хөшөөг босгох бүх зардлыг дуучны дүү Жанет Жексон гаргахаар болсон байна. Попын хааны хөшөө ирэх оны эхээр нээлтээ хийнэ гэж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10298
0 эможи