Бритни Спирс сэтгэлээр унажээ

2014 оны 10 сарын 16

Гунигт автсан дуучин Бритни Спирс саяхан арьс залуужуулах эмчилгээ хийдэг нэгэн эмнэлгээс гарч яваад папарацци нарын дуран авайд өртсөн байна.

Хөгшрөлтийн эсрэг элдэв янзын эм бэлдмэлүүд хийсэн уут, гар утсаа барьсан 32 настай дуучин бүсгүй ихэд гутарсан байдалтай харагдсан гэнэ. Бритни Спирс Лас-Вегасын нэгэн томоохон казинотой байгуулсан гэрээгээ дахин гурван жилээр сунгасан билээ. Энэ нь түүнийг баярлуулах учиртай ч сүүлийн үед тэрбээр ихэд гутарсан байдалтай харагдах болжээ.

Тэрбээр экс амраг Дэвид Лукадогийн араас гунихарч суугаа бололтой. Хөвгүүд нь ч тэр залуугийн араас гунихарч суугаа нь түүнийг улам ихээр тавгүйтүүлж байгаа аж. Бүтэлгүй хайраа мартахын тулд Бритни бүх цагаа ажилдаа зориулж байгаа гэнэ шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10256
0 эможи
keyboard_arrow_up