Ким Кардашианы охины амьдрал дэндүү тансаг
![](https://websites.mn/arslan/assets/images/20141016/watermark.php_2.jpg)
Реалити шоуны од Ким Кардашиан, реппер Канье Уэст нарын охин Норт хар нялхаасаа л тансаг амьдралд умбаж байгааг гадаадын сайтад мэдээллээ.
Жирийн хүмүүс хуруундаа л зүүж үзэхийг хүсдэг алмааз Ким Кардашианы охины тэргэн дээр шигтгээстэй байж л байдаг гэнэ. Гэхдээ нэг биш бүр таван тэргэн дээр нь шүү.
Үүгээр ч зогсохгүй охин хувийн тогоочтой. Зөвхөн охины хоолыг бэлддэг тусгай тогооч түүнд эрүүл хоол бэлдэж, цагийн хуваарийн дагуу өгөх үүрэгтэй. Мөн Норт гадуур гарахдаа аав, ээжтэйгээ /ихэнх тохиолдолд ээжтэйгээ/ хослуулан хамгийн үнэтэй брэнд хувцасаар гангардаг нь нууц биш.
Ким Кардашиан, Канье Уэст нарын хувьд охиндоо зориулахаар бол ямар ч их хэмжээний байсан татгалзахгүйгээр мөнгө гаргаж чаддаг байна.
Дашрамд дуулгахад төрсөн цагаасаа хойш л тансаг амьдралд умбаж яваа Норт охиноо аав, ээж нь дүүтэй болгохыг хүсэж байгаа сурагтай. Тэд энэ удаад удам залгах хүүтэй болох бодолтой байгаа тухайгаа ч дотны хүмүүстээ ам алджээ.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)