Ц.Алдармаа 7-10 жилийн ял авч болзошгүй
2014 оны 10 сарын 16
"Шинэ үе" продакшны жүжигчид болох Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарт холбогдох хэргийг өнөөдөр шүүхээр товлогдсон. Тэгвэл прокуророос Эрүүгийн хуулийн 96.2.6 буюу онц хэрцгий аргаар бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.
Хэрэв шүүхээр энэ нь тогтоогдвол 7-10 жилийн ял авах хуулийн заалттай юм байна. Харин Д.Оюунтуулын хувьд Эрүүгийн хуулийн 99,1 буюу бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр буруутгагдаж байгаа юм.
Түүний хувьд Ц.Алдармаад хөнгөн гэмтэл учруулсан нь шүүхээр тогтоогдвол 3 сар баривчлах ялаар шийтгүүлэх магадлалтай юм байна.
Шүүх хэрхэн шийдэхийг харах л үлдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10215
0 эможи