Селена Гомезийн улаан даашинз

2014 оны 10 сарын 17

Дуучин жүжигчин Селена Гомезийн бас нэгэн халуухан сонголтыг хүргэж байна. Өмнө нь тэрээр өөрийн насандаа тохируулан хэвлүүхэн хувцасладаг байсан бол одоо тэрээр жинхэнэ хатагтай болсон гэдгээ өөрийн сонгосон даашинз, хувцас зэргээрээ харуулдаг болжээ.



Селена саяхны нэгэн хүлээн авалтанд ирэхдээ Dior брендийн шинэ загварын мини даашинзаар гоёсон байна. Канадаас гаралтай дуучин Жастин Бибертэй эргэж нийлсэн, эсвэл бүр салсан гэх олон шуум гарч байгаа. Тэгвэл тэрээр энэ удаад ганцаараа хүлээн авалтан дээр ирсэн байна. Түүний шинэ даашинзтайгаа байгааг өөр олон оддын яг ижил даашинз өмссөнтэй нь харьцуулж хэнд тлүү халуухан байгааг нь шалгаруулах мэдээллүүд ч хэдийнэ цацагдаад эхэлсэн байна.




Үсээ энгийн гэмээр янзлуулж, жижиг хэмжээтэй чимэглэл зүүсэн нь энгэр задгай улаан даашинзыг улам ч тодотгож өгчээ. Жүжигчин маань "Rudderless" нэртэй шинэ уран бүтээлд Кэти Энн Лукас гэх дүрд тоглосон байна. Rudderless бүтээл нь найруулагч Уиллиам Мэсигийн шинэ уран бүтээл юм. Залуухан, халуухан бүсгүй дүрээ хэр гаргасныг бид харах л үлдлээ.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10177
0 эможи
keyboard_arrow_up