Спортод элэгтэй оддын хобби
Том Круз туялзуур жадаар хичээллэдэг
Өдгөө 50 нас хүрч байгаа ч Холливудын хамгийн үнэтэй жүжигчдийн жагсаалтын тэргүүлдэг Том Крузыг “нисэх” хоббитой гэдгийг хүн бүр мэднэ. Харин түүнийг туялзуур жадаар хичээллэдэг гэдгийн тэр бүр мэдэхгүй болов уу. 2008 онд тэрээр Уилл Смит, Дэвид Бэкхем нарт өөрийхөө энэ хоббины тухай ярьжээ. Уилл Смит энэ тухай “Том туялзуур жадаар хичээллэх тусгай өрөө гаргасан байсан нь байнга завгүй байдаг бидэнд нэг дор хамтдаа хөгжилдөхөд сайхан орчин бий болсон” хэмээн нэгэн ярилцлагандаа дурьджээ.
Жастин Бибер рубикийн шоонд нугасгүй
Жастин Бибер тун ч олон зүйл сонирхдог ч хамгийн сонирхолтой хоббины нэг нь рубикын шоо эвлүүлэх. Тэрээр оюуны хурд хүч шаардсан энэхүүү шоог “зугаатай тоглоом” гэж нэрийддэг бөгөөд рубикийн шоог хоёр минутын дотор эвлүүлж чаддаг цөөнгүй “хоббитон”-ы нэг гэнэ шүү.
Жорж Лукас дугуй унахыг илүүд үздэг
Дэлхийн олон сая үзэгчдийг байлдан дагуулдаг “Оддын дайн”, “Индиан Жонс”-ын адал явдлыг эрэлхийлэгч зэрэг киноны нэрт найруулагч Жорж Лукас кино ертөнцөөс гадна олон сонирхолтой хоббитой нэгэн. Тэрээр гэрээ тохижуулахаас гадна чөлөөт цагаараа дугуй унаж гадуур зугаалах дуртай гэнэ. Эрүүл мэнд, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэгч тэрээр дугуй унахдаа багагүй цаг зарцуулдаг гэсэн.