Кёкүтэнхо Н.Цэвэгням амжилтаа тэмдэглэжээ
2014 оны 10 сарын 07
Мэргэжлийн сумо бөхийн өнгөрсөн сарын башё Монгол бөхчүүдийн хувьд олон рекорд эвдсэн онцлох башё болж өндөрлөсөн. Тухайлбал их аварга Хакухо Даваажаргал 31 дэх түрүүгээ авсан бол шинэ залуу бөх Ичинноров түрүүлэх хэмжээнд барилдсан. Тэгвэл мэргэжлийн сумо бөхийн түүхэнд 40 настай бөх дээд зиндаанд тавин хувийн амжилтаа үзүүлсэн рекордыг Кёкүтэнхо Н.Цэвэгням 73 жилийн дараа эвдсэн билээ. Тэрээр уг баяраа өнгөрсөн амралтын өдөр Токио хотод тэмдэглэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9798
0 эможи