Д.Отгондалай “Азийн аварга” боллоо
2014 оны 10 сарын 03

“Инчён-2014” Азийн наадам таагүй мэдээллээр үргэлжилж байсан ч өнөөдөр баярт мэдээг дууллаа. Манай тамирчин ОУХМ Д.Отгондалай 60 кг-ын жинд Филиппиний тамирчин Суарез Чарлытай тулалдаж ялалтыг байгуулан "АЛТАН" медалийн эзэн боллоо.
Тэрбээр өчигдөр Японы тамирчин Сатоши Шимизүтэй тулалдаж 3:0 харьцаагаар ялж, мөнгөн медалийн болзол хангасан билээ. Өнөөдөр ийнхүү дахин ялалтыг байгуулан эх орондоо тав дахь алтан медалийг авч ирсэн түүнд баяр хүргье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









9690
0 эможи