Манай эрэгтэй, эмэгтэй сагсчид өнөөдөр тоглоно
“Инчён 2014” Азийн наадамд оролцож буй манай сагсан бөмбөгиййн эмэгтэй шигшээ баг өнөөдөр долдугаар байрны төлөө Тайландын багтай 12.00 цагаас тоглоно. Манай шигшээ багтай өрсөлдөх Тайландын хувьд манай охидуудын илт илүүрхэж хожсон Казахстанд хожигдож, долдугаар байрны төлөө тоглох болсон ба Азид долдугаарт, дэлхийд 43-р байранд бичигддэг чансаа сайтай баг юм байна. Непал, Катар, Хонконг гэсэн гурван улсыг ардаа орхисон охидууддаа амжилт хүсье.
Мөн эрэгтэй шигшээ баг маань долдугаар байрны төлөө Филиппиний хүчтэй багтай 14.15 цагаас тоглоно. Азийн наадмын сүүлчийн тоглолтоо манай залуус Азид 5-д, дэлхийд 31-д бичигддэг багийн эсрэг хийх гэж байна. Тус тоглолтонд төвийн тоглогч Одбаяр маань бэртлийн улмаас мөн л тоглохгүй нь харамсалтай. Гэхдээ өмнөх тоглолтонд 22 минут тоглож, амралт сайтай байгаа Санчир бүхнээ дайчлах нь мэдээж!
ШИГШЭЭ БАГУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!!!