Монголчууд медалийнхаа тоогоор 12-рт бичигдэж байна
2014 оны 9 сарын 30
БНСУ-ын Инчон хотноо болж буй Азийн спортын 17 дахь удаагийн тоглолт эхэлсээр 12 хонож байгаа бөгөөд одоогийн байдлаар авсан медалийнхаа тоогоор Монгол улс 12-рт бичигджээ.
Тодруулбал жүдо бөхөөр 3 Алт, 3 Мөнгө, 4 Хүрэл медаль , буудлагын спортоор 1 Алт, 2 Хүрэл, чөлөөт бөхөөр 1 Мөнгө, 4 Хүрэл медаль , нийт 18 медаль аваад байгаа билээ.
Тэмцээнийг 110 Алт, 68 Мөнгө, 52 Хүрэл медаль , нийт 230 медальтайгаар өмнөд хөрш болох БНХАУ тэргүүлж байна. Харин Өмнөд Солонгос улс 141, Япон улс 130 медаль авч удаах байруудад жагслаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9462
0 эможи