БАЯРТ МЭДЭЭ: Монгол улс долоон настай шатрын Дэлхийн аваргатай боллоо

2014 оны 9 сарын 30

ӨАБНУ-ын Дурбан хотноо энэ сарын 20-29-ны өдрүүдэд шатрын өсвөрийн ДАШТ амжилттай боллоо. Тус тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 орчим шатарчин хөвгүүд, охид өрсөлдсөн байна. 

Тус тэмцээний охидын найман насанд Даваахүүгийн Мөнхзул алт, хөвгүүдийн мөн насанд Е.Төгстөмөр мөнгөн медаль хүртлээ. Монголын эрэгтэй шатарчдаас хамгийн бага насандаа дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин Е.Төгстөмөр боллоо. Е.Төгстөмөр хүү зургаан насандаа Азийн аварга, долоон насандаа сурагчдын дэлхийн аварга, мөн Дэлхийн шатрын холбооны дэд мастерын цолтой болжээ. Даваахүүгийн Мөнхзул Монголын эмэгтэйчүүдээс хамгийн бага насандаа буюу долоон настайдаа шатрын дэлхийн аварга боллоо. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9461
0 эможи
keyboard_arrow_up