Дэлхийн нүүдэлчдийн анхдугаар наадам боллоо

2014 оны 9 сарын 26

Дэлхийн нүүдэлчдийн наадмыг Киргиз, Казахстан, ОХУ, Туркмен, Турк зэрэг 5 улс харилцан зөвшилцөж Олон улсын олимпийнхорооноос улс орнуудын үндэсний спортын төрлүүдийг дэмжих санаачилгын хүрээнд 2014 оны 9 дүгээр сарын 8-15-ний өдрүүдэд Киргиз улсын Чолпон-Ата хотод зохион байгуулууллаа.

Тус наадмыг санаачилсан орнууд цаашид энэхүү наадмыг жил бүр өөр өөр оронд зохион байгуулж тухайн улсын үндэсний спортыг дэлхийд сурталчилах болсон байна. 2014 оны 9-р сарын 8-15 өдрүүдэд Киргиз улсын Чолпан-Ата хотноо буюу Иссыккөл нуурын эрэгт болсон Нүүдэлчдийн Дэлхийн анхдугаар их наадамд Монгол улсын баг тамирчид 12 хүний бүрэлдэхүүнтэй /бөхийн 7 тамирчин, жороо, хурдан морьны 3 тамирчин, хөлөгт тоглоомын 2 тамирчин/ тус наадамд оролцсон юм. Манай баг тамирчид тус наадмаас бөхийн төрлүүдээр медаль хүртсэн байна. Үүнд:

Киргиз бөхийн төрөлд:

·         55кг жинд Женкоклубын тамирчин СМ П.Алтанбагана хүрэл медаль

·         66кг жинд МУБИС-ийн оюутан СМ Д. Гансүх хүрэл медаль

·         74кг жинд Боржигон дэвжээний СМС.Тэмүүлэн хүрэл медаль

Алыш” Бүстэй барилдааны төрөлд:

·         +100кг жинд Женкоклубын тамирчин ОУХМБСугаржаргал хүрэл медаль

Казаккүрес төрөлд:

·         70кг жинд Хонгор дэвжээний СМ БЭрхбаяр мөнгөн медаль

·         80кг жинд Боржигон дэвжээний СМ С.Тэмүүлэн хүрэл медаль

·         +90кг жинд Женкоклубын тамирчин ОУХМБСугаржаргал хүрэл медаль

·         Үнэмлэхүй жинд Женкоклубын тамирчин ОУХМБСугаржаргал Алтан медаль тус тус хүртлээ.

Тус наадамд оролцсон Монгол улсын баг тамирчид нийт 1 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9331
0 эможи
keyboard_arrow_up