Өнөөдөр манай тамирчид Инчён-2014 олимпод оролцох хуваарь
Солонгосын Инчён хотноо Азийн спортын 17 дугаар наадам үргэлжилж байгаа билээ.Тэгвэр өнөөдөр буюу есдүгээр сарын 26-нд манай тамирчид ямар төрөлд оролцох хуваарыг хүргэж байна
-Эмэгтэй 50 метрийн чөлөөт сэлэлт Монгол улсаас Ц.Мөнгөнсор, Б.Энэрэл, эрэгтэй 50метрийн мэлхий сэлэлтийн төрөлд Э.Бямбасүрэн, Б. Амарболд нар оролцоно. Тус тэмцээн 08.00 цагт эхэлнэ. Мөн эмэгтэй 200 метрийн араар сэлэлтийн тэмцээнд Б.Есүй оролцоно.
-Байт харвааны багийн эрэгтэйн төрөлд Монголын баг Бангладешийн багтай тоглох бол эмэгтэй баг маань Хойд Солонгосын багтай тоглоно. Тус тэмцээн 08.30 цагт эхлэх юм байна.
-Боулингын хосын төрөлд Л.Цэцэгсүрэн, Т.Дорждэрэм нар оролцож байна
-Боксын 56 кг-д МУГТ Н.Төгсцогт-Мередов (Туркменистан), 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр-Мамазулунов (Узбекистан) тамирчинтай 13.00 цагаа зодолдож эхлэх бол 60 кг-д ОУХМ Д.Отгондалай-Дурдяев (Туркменистан) тамирчинтай 18.00 цагаас тус тус зодолдоно. Эрэгтэй боксын дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж үзнэ үү
-Эрэгтэй Гандболын төрөлд манай баг Хон-Конг багтай тоглоно. Тус тоглолтод 11.00 цагаас эхэлнэ.
-Эрэгтэй 25 метрийн гар бууны тэмцээнд манай улсаас Э.Даваахүү оролцох бөгөөд өглөө 08.00 цагт буудаж эхэлнэ.
-Урт бууны 50 метрийн ганцаарчилсан бол багийн төрөлд Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа, О.Янжинлхам нар 08.00 цагт буудаж эхэлнэ.
- Тритлоны спортод манай улсаас дөрвөн тамирчин явсан Т.Хүслэн, Н.Тэмүүлэн, Э.Сүрэнням, Ч.Гансүх нар 14.00 цагаас уралдаж эхэлнэ.
-Хүндийн өргөлтийн 75 кг-ийн жинд Ц.Ариунжаргал 15 цагаас тэмцээндээ оролцож эхэлнэ.
- Сагсан бөмбөгийн эрэгтэй баг Хятадын шигшээ багтай 13.00 цагт эхэлнэ.