Б.Цагаанбаатар Азийн спортын наадмын шүүгчээр ажиллаж байна
2014 оны 9 сарын 26
Азийн спортын 17-р наадмын триатлоны тэмцээнд төрөлд 24 улсын тамирчин өрсөлдсөнөөс Японы улсын триатлонч Юичи Хосода 1:49:11 секундэд барианд орж, харин манай улсын тамирчны хувьд спортын мастер Н.Тэмүүлэн уралдсан ч замаа дуусгаж чадаагүй гэлээ.
Энэхүү тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд манайхаас Олон улсын шүүгч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9325
0 эможи