Өнөөдөр Инчён-2014 олимпод оролцох манай тамирчдын хуваарь

2014 оны 9 сарын 25

Солонгосын Инчён хотноо Азийн спортын 17 дугаар наадам үргэлжилж байгаа билээ.Тэгвэр өнөөдөр манай тамирчид ямар төрөлд оролцох хуваарыг хүргэж байна

-Гольфын тэмцээнд Г.Мэндсайхан, Д.Өлзийдэлгэр, Б.Алтайбаатар, Л.Дондовцэвээн нар оролцож байна

-Байт харвааны төрөлд 08.30 эхэлнэ. Эрэгтэй баг нь Тайваны багтай тоглох бол эмэгтэй баг нь Лоасын багтай тоглоно.

-Бадминтоны эрэгтэй хосын төрөлд 08.50 цагт эхэлнэ

-Бейсболын эрэгтэй тамирчид өнөөдөр 12.30 Японы багтай тоглоно.

-Боулингийн эрэгтэй хосын төрөлд Монголоос гурван баг орж байна. 09.00 цагаас Б.Батмөнх, Ж.Содномдорж, М.Түвшинсанаа, Ц.Батжаргал нар өрсөлдөх бол 11.30 цагт Д.Зоригт, Алтангэрэл нар оролцоно.

- Бокс тэмцээн 13.00 цагаас эхэлнэ 

-Эрэгтэй Ганболын төрөлийн тэмцээн 11.00 цагт эхэлнэ. Манай тамирчид Хятадын багтай тоглоно.

-Эрэгтэй 50 метрын хэвтээ буудлагын багийн болон ганцаарчилсан тэмцээн өглөө 08.00 цагт эхэлжээ. Тус тэмцээнд  О.Энхсайхан, Ж.Ганхуяг, Н.Баяраа нар оролцож байна.

-Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг 15.15 цагт Казакстаны шигшээтэй тоглоно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9302
0 эможи
keyboard_arrow_up