Ч.Нарантуяа алтан медалийн тоог нэгээр нэмлээ
Азийн спортын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдрөөс л Алтан медалийг энгэртээ гялалзуулж чадсан Монголын алтын буухиа тасраагүй байна. Тасрах ч болоогүй биз. Өчигдөр болсон буудлагын 50 метрийн тэмцээнд хэвтээ байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Ч.Нарантуяа 620.6 оноогоор тэргүүлж, төрийн дууллаа эгшиглүүлж чадсан бас нэгэн эрхэм боллоо. Үүнээс гадна тэрээр энэ үзүүлсэн амжилтаараа Монгол улсынхаа амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тус төрөлд Малайзын Мохамед Тайнби, 620.6 оноогоор аман хүзүүдэж, БНСУ-ын тамирчин Эүм Бинта мөн ижил оноогоох хүрлийн болзол хангав. Ч.Нарантуяа ийнхүү түрүүлснээр Монголын баг 4 алтан медальтай болж Азийн наадмын түүхэнд дээд амжилтаа тогтоолоо.