Манай тамирчдын өнөөдрийн тэмцээний хуваарь

2014 оны 9 сарын 23

Өмнөд Солонгос улсын Инчён хотноо болж буй 17 дах удаагийн Азийн спортын тоглолтод оролцож буй Монголын баг тамирчдын 2014 оны есдүгээр сарын 23-ны буюу Мягмар гаригийн тэмцээний хуваарийг танилцуулъя.
-Монгол улсын Бейсболийн шигшээ баг хэсэгтээ Хятад улсын багтай тоглоно. Тоглолт Инчён хот дах Мунхагдун бейсболийн танхимд 12.30 цагт болно.
-Туялзуур жадны эрэгтэй баг тамирчид , шилдэг 16-д үлдэх эрхийн төлөө Вьетнам улсын багтай тулалдана. Тэмцээн Кёнгиду Гуяан хот дахь төв цэнгэлдэх хүрээлэнд 12.00 цагт болно 
- Хийн буудлагын 10 метр зайн тэмцээнд Монгол улсын тамирчин Д.Ганзориг, Н.Баяраа, Б.Бишрэл нар оролцоно. Тэмцээн Инчён хот дах Угнён буудлагын танхимд 10.00 цагт эхэлнэ. Мөн энэ үеэр эрэгтэй тамирчдын багийн тэмцээн зэрэг зохион байгуулагдана.
- Араараа даллах сэлэлтийн 50 метр зайн төрөлд манай тамирчин С.Номин оролцоно. Тэмцээн 09.00 цагт Инчён хотын Мүнхак Пак Тэ Хуан усан санд эхэлнэ. Чөлөөт сэлэлтийн эрэгтэй, 50 метрийн зайд манай тамирчин Б.Дөлгөөн оролцоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9143
0 эможи
keyboard_arrow_up