БАЯРТ МЭДЭЭ: Н.Түвшинбаяр Азийн наадамд алтан медалийн эзэн боллоо

2014 оны 9 сарын 23

Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Азийн наадамд аваргалж, алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр 100 кг-ын жинд алтан медалийн төлөө Дэлхийн аварга, Казахстаны бөх Максим Раковтой барилдаж яллаа.

 

Ингэснээр Монголын тамирчид Азийн наадмаас  гурав дахь алтан медалиа авч, эх орныхоо төрийн дууллыг Инчён хотын тэнгэрт гурвантаа  эгшиглүүллээ.

Өнөөдрийн байдлаар Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл нийт 12 медаль хүртсэн амжилтаар дөрөвдүгээр байрт жагсч байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9130
0 эможи
keyboard_arrow_up