K-POP одод Азийн наадмыг нээв

2014 оны 9 сарын 22

БНСУын Инчон хотноо Азийн 17-р наадам эхэллээ. Спортын томоохон тэмцээн уралдааны нээлтийн үйл ажиллагааг дэлхий нийтээрээ харж суудаг. Тиймээс энэ удаагийн Азийн наадмын нээлт олон хүний анхаарлын төвд байсан. Тэгвэл Инчоны Азийн наадмын зохион байгуулагчид  улсдаа төдийгүй Ази тивийг байлдан дагуулж буй K-Pop оддын тоглолтоор наадмын үйл ажиллагааг нээсэн юм. Энэ үдэш тус улсын шилдэг уран бүтээлчид тайзнаа гарсан. Тодруулбал Big Bang, CN Blue and EXO зэрэг хамтлаг дуучид Азийн наадмын сүлд дуу болох “Цорын ганц” дууг дуулсан. Мөн “Gangnam Style” дуугаараа дэлхий дахинд танигдсан PSY тайзнаа гарч K-Pop урсгалыг сурталчилсан юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9117
0 эможи
keyboard_arrow_up