Алтан медаль ихэрлүүлсэн азийн наадам монголчуудад ээлтэй байна

2014 оны 9 сарын 22

“Инчеон-2014” Азийн XVII наадмын тэнгэрт Монгол Улсын төрийн дуулал хоёронтаа эгшиг- лэлээ. БНСУ-д үргэлжилж буй наадмаас медалийн салхийг манай улсын буудлагын тамир- чид хагалав. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд гавь- яат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар онч мэр гэнээ сорьж, багаараа хүрэл медаль хүртсэн юм.

Тэдний өрсөлдсөн дасгалд 14 багийн тамирчин буудсанаас Монголын мэргэн буучид 1140 оноо цуглуулжээ. Харин тамирчид хувийн амжилтаар гавьяат тамир чин О.Гүндэгмээ найм, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул ес, Т.Баярцэцэг 15 дугаар байр эзэлсэн байна.

Туялзуур сэлэм, сагсан бөмбөг, жүдо бөхийн төрлөөр эхэлсэн Азийн наадамд манай улсын жүдо бөхийн тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ. Энэ өдөр манай улсын дөрвөн жүдоч татамид гарснаас гурав нь аваргын алтан медалийн төлөө өрсөлдсөн юм. Тэмцээний 66 кг- ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг Японы бөх Такажог ялж, алтан медалийн эзэн болсон юм.

Манай бөх эхний тойрогт Непалын бөх Рамеш Магарыг цэвэр ялж, да- раа нь Тажикстаны бөх Расул Абдушариповыг ялсан. Улмаар мөнгөн медалийн төлөөх б а рил- даанд Казахстаны бөх Аза мат Мукановыг буулган авснаар Азийн наадмын аварга боллоо. Хэдхэн хоногийн өмнө бөмбөрцгийн шилдгийн шилдэг бөхчүүд оролцдог жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүр тэж, төрийн далбаагаа манд уулсан олон улсын хэмжээний мастер Г.Болдбаатар “Инч еон”-ы наадмаас мөнгөн ме даль хүртэв. 60 кг-ын жинд барилдсан Дэлхийн аварга маань Казахстаны бөх Елдос Сметовтой барилдаж, цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон. Манай бөх барилдааны дунд үед даралтад орж, Казахстаны бөхөд ялагдсан юм. Уг нь Г.Болдбаатар хоёрдугаар шатанд Энэтхэгийн бөх Навжат Чанаг, хэсгийн аваргын төлөө Либены Дамиен Зиадыг, мөнгөн медалийн төлөө Тайванийн Цай Мин Енийг ялж, аваргын төлөө гарч ирсэн ч аварга болж чадсангүй. Түүний дараа эмэгтэйчүүдийн 48 кг- ын жинд барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг Японы бөх Эми Ямагашиг ялж, мөн л алтан медаль зүүв. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Вьетнамын бөх Ван Нгокийг, хэсгийн аваргын төлөө Солонгосын Жэн Вон Кенийг ялж, улмаар Японы бөхийг буулгаж авснаар түрүүлсэн. Ийн- хүү жүдогийн дэлхийн авар га шалгаруулах тэмцээнд аз тай, одтой байсан тамирчдын маань амжилт Азийн наадамд ч үргэл- жиллээ. Ийнхүү эхний өдрийн дараах байдлаар манай улс медалийн тоогоор гуравдугаар байрт явна. Эхний өдөр мөн сагсан бөмбөгийн шигшээ баг эхний учраа болох Хонконгийн багийг 81:72-оор хожиж, эхний ялалтаа байгуулсан юм. Тоглолтын эхний үед дөрвөн онооны зөрүүгээр хожигдож байсан ч хоёрдугаар үед Т.Санчир, Б.Билгүүн нарын ээлж дараалсан довтолгоо амжилттай болж, онооны илүү гээр тэмцээнийг дуусгасан. Тус тоглолтод Т.Санчир 31 оноо, 13 самбараас бөмбөг авсан бол Б.Билгүүн 26 оноог тус, тус авчээ. Манай улс Азийн наадамд спортын 23 төрөлд өрсөлдөх билээ. Тэдгээрийн нэг гандболын тэмцээн Инчеон хотын “Seon- hak Handball Gymnasium”, “Su- won Gymnasium” ордонд болсон байна.

Монголын гандболын баг энэ удаагийн Азийн наадмын А хэсэгт Саудын Араб, Бахрайн гэсэн хоёр багтай таарсан юм. Ул- маар эхний тоглолтоо Бахрайны эсрэг хийж, 56:14-өөр хожигдсон байна. Монголын гандболын багийн бүрэлдэхүүнд Д.Бадрал, П.Юм чиндорж, Д.Эр дэнэ-Очир, Б.Мөнхбилэг, С.Ням дорж, Д.Цогт- баяр, Г.Цэнгэлбаяр, Б.Баатарсүрэн, Б.Билгүүтэй, Х.Нарангэрэл, Л.Загд сүрэн, Н.Ган чөдөр, Б.Ба- дамсэд, Б.Дар ханбаатар гэсэн 10 тамирчин багтаж байгаа. Манай Гандболын багийнхан олон тор- гууль авч, хүн дутуутайгаар удаан тог лосон учир энэ тэнцүү өрсөлдөж чадсангүй. “Инчеон-2014” Азийн XVII наа- дамд Монгол Улсын баг тамирчид усанд сэлэлт, байт харваа, хөнгөн атлетик, бадминтон, бейсбол, сагсан бөмбөг, боулинг, бокс, дугуй, морин уралдаан, туялзуур сэлэм, гольф, гимнастик, гандбол, жүдо, буудлага, ширээний теннис, теннис, софт теннис, триатлон, хүндийн өргөлт, чөлөөт бөх, үшү гэсэн спортын төрлөөр алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөл- дөнө. Энэхүү наадам БНСУ-ын Инчеон хотноо энэ сарын 19- нөөс ирэх сарын 4-нд болох юм Тамирчид спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөнө. Мөн Азийн паралимпийн II дахь удаагийн “Инчеон-2014” наадам ирэх сарын 18-24-ний хооронд болно.

Б.СЭЛЭН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9111
0 эможи
keyboard_arrow_up