Монголын багийн далбааг Инчёнд мандууллаа
2014 оны 9 сарын 18
Инчёны Азийн наадамд оролцох Монголын багийн туг өргөх ёслол өчигдөр тамирчдын тосгонд боллоо. Энэхүү арга хэмжээнд МҮОХ болон тамирчдын төлөөлөл оролцсон юм. Азийн наадмын тамирчдын тосгоны дарга Элиза Ли Монголын багийг албан ёсоор хүлээн авч буйгаа батламжлан үг хэлж, дурсгалын зүйл гардуулав. Тамирчдын тосгон нь Инчон хотын Гувол-дун хэсэгт байрлаж буй бөгөөд 13000-15000 хүнийг хүлээн авах боломжтой. Монголоос энэ удаагийн наадамд тамирчин, дасгалжуулагч, албаны нийлсэн 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том баг оролцож байгаа билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8919
0 эможи