Азийн спортын ХҮII наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох багууд
БНСУ-ын Инчёон хотод эхэлсэн Азийн спортын ХҮII наадмын эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан тус хотын “Dowon Gymnasium” спортын ордонд болох юм. Энэхүү наадамд Монгол Улсыг төлөөлөн багийн ахлагчаар МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж, дасгалжуулагчаар Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар нар ажиллана. Харин эмэгтэй багийг Б. Батбаяр, Т.Сүхбаатар нар дасгалжуулна. Хуваарь ёсоор эхний өдөр 57 кг-ийн жинд ОУХМ Б.Номин барилдаж, тэмцээний салхийг хагална. Түүний араас эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүч үзэх ОУХМ Э.Нарангэрэл, 63 кг-д шинэхэн Дэлхийн аварга С.Цэрэнчимэд нар барилдах юм байна.
б Эрэгтэй чөлөөт бөх
а 57 кг -Батболдын Номин
а 61 кг- Түмэнбилэгийн Түвшинтулга
а 65 кг -Батчулууны Батмагнай
а 74 кг- Доржваанчигийн Гомбодорж
а 86 кг -Пүрвээгийн Өсөхбаатар
а 96 кг -Доржхандын Хүдэрбулга
а 125 кг- Жаргалсайханы Чулуунбат
ө Сонгомол барилдаан
а 59 кг- Пунцагийн Эрдэнэбилэг
өЭмэгтэй чөлөөт бөх
а 48 кг -Эрдэнэсүхийн Нарангэрэл
а 55 кг -Сүндэвийн Бямбацэрэн
а 63 кг- Сүхээгийн Цэрэнчимэд
а 75 кг- Очирбатын Бурмаа нар эх орноо төлөөлөн Азийн наадамд барилдана.
өТэмцээний хуваарь
ө Есдүгээр сарын 27. Бямба гариг:
а10.00-17.00 Эрэгтэй 57, 70, эмэгтэй 48, 63 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан 19.00-21.00 Эрэгтэй 57, 70, эмэгтэй 48, 63 кг-ын жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол
Есдүгээр сарын 28. Ням гариг
а10.00-17.00 Эрэгтэй 65, 97, эмэгтэй 55, 75 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан 19.00-21.00 Эрэгтэй 57, 70, эмэгтэй 48, 63 кг-ын жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол
Есдүгээр сарын 29. Даваа гариг
10.00-17.00 Эрэгтэй 61, 74, 86, 125 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан 19.00-21.00 Эрэгтэй 61, 74, 86, 125 кг-ын жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол болно.