БАЯРТ МЭДЭЭ: Буудлагын тамирчид Дэлхийн аварга боллоо

2014 оны 9 сарын 17

Буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Гренада хотноо болж байна. Манай тамирчид өчигдөр 25 метрийн стандарт гар бууны дасгалд тэргүүн байр эзэлжээ. Уг дасгалд нийт есөн баг буудсанаас СМ Г.Буянбаатар, СМ О.Төгөлдөр, СМ Ш.Буянзаяа нарын бүрэлдэхүүнтэй Монгол улсын баг 1660 оноогоор түрүүлж, Дэлхийн аваргын алтан медалийг хүртлээ. Тэмцээний хоёрдугаар байранд Швейцарийн баг 1651 оноогоор орсон бол  БНХАУ-ын баг 1650 оноогоор удаах байрт шалгарчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8878
0 эможи
keyboard_arrow_up