Хөнгөн атлетикийн дасгалжуулагч, тамирчдыг ХБНГ Улсад сургалтанд урьж байна

2014 оны 9 сарын 17

Ирэх оны зургаадугаар сарын нэгнээс долдугаар сарын 31-ны хооронд ХБНГУ-ын Майнц хотноо Олон улсын хөнгөн атлетикийн дасгалжуулагчдын сургалт 38 дахь удаагаа зохион байгуулагдах юм. Тус сургалтанд 40 хүртэлх насны хөнгөн атлетикийн спортын багш, дасгалжуулагчаар ажиллах  хүсэлтэй мэргэжлийн тамирчид оролцох боломжтой юм. Сургалтанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг  ССАЖЯаманд 2014 оны 09 дүгээр сарын 15-наас 30-ны өдар хүртэл хүлээн авна. Бүртгүүлэхээр ирэхдээ дасгалжуулагчид мэргэжлийн диплом,  ажллаж буй клуб байгууллагын тодорхойлт, тамирчид амжилт гаргаж байсныг тодорхойлох өргөмжлөл болон бусад батламжийг хамт авч ирнэ үү.

Тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хэлний болон мэргэжлийн сургалтын зардал, сар бүр олгох 400 еврогийн тэтгэлэг, байрны хөлс, эрүүл мэндийн даатгал, сургалтын хэрэгсэл, өвлийн хувцасны тэтгэлэг зэрэг зардал багтаж байгаа ажээ. Харин тус тэтгэлэгт замын зардал ороогүй бөгөөд энэхүү сургалт нь ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны олон улсад спортыг хөхиүлэн дэмжих арга хэмжээний хүрээнд хэрэгжих тул визийн хураамжаас чөлөөлнө. Дэлгэрэнгүй мэдээллийг Германы Хөнгөн атлетикийн холбооны албан ёсны цахим хуудас www.leichtathletik.de –аас авах боломжтой. Түүнчлэн тодруулах зүйл байвал ЭСЯ-ны Соёл, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан атташе н.Кристиан Зайфферт-д хандана уу?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8862
0 эможи
keyboard_arrow_up